Jump to content

Протестант урсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
22:37, 3 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх ZéroBot (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Христ Итгэлт урсгалуудын билэг тэмдэг "Загалмай"

Протестант (Англи: Protestantism) урсгал нь Католик урсгал дотроос гарч ирсэн урсгал бөгөөд Христ Итгэлийн 3 том урсгалын нэг юм (нөгөө хоёр нь Католик, Ортодокс). 17-18-р зууны үед баруун Европын орнуудад шинэчлэлтийн хөдөлгөөн гарсан. Энэ үеийг түүхэнд реформацийн үе гэдэг. Нийгэм, улс төрийн амьдралд шинэчлэлтүүд гарсан бөгөөд Католик сүмийн зэрэгтнүүд шашны хүрээнээс халин улс төрийн хүрээнд очсон нь Европчуудын дургүйцлийг хүргэж байлаа.

Түүх

Шашны шинэтгэл нь 16-р зуунаас эхэлсэн бөгөөд энэ нь Папын засаглалыг эсэргүүцсэн. Учир нь Папын засаг захиргаа нь Библийн үнэнээс гажиж эхэлсэнд оршино. Шашны шинэтгэлийн хувьд хүмүүс гурван аргаар тэмцэж байсан ба энэ Зэвсэгт тэмцэл, Библийн дагуу, Оюуны дэвшлийн хүрээнд зэрэг байлаа. 16-р зууны үед Мартин Лютер, дараа нь Жон Кальвин гэдэг эрдэмтний удирдлага дор реформацийн хөдөлгөөн буюу Шашны шинэтгэл гүнзгийрсэн. Мартин Лютерийг Протестант урсгалыг хамгийн анх үүсгэн байгуулагч гэж үздэг. Хамгийн чухал шинэчлэлүүдийг тэрээр хийсэн бөгөөд хүмүүс латин хэлээр Библийн талаар Ромын Католикчууд юу яриад байгааг нь ойлгохгүй байсан тул санваартнууд дураараа хууль дүрэм гаргадаг булхайг нь Мартин Лютер Библийг Герман хэлэнд хөрвүүлснээр илчилсэн юм. Тэрээр Брандбургийн их сургуулийн профессор байсан ба мөн Католик сүмийн санваартан хүн байсан. Тэр 1517 оны 5 сард Брандбург сүмийн хаалган дээр 95 сэдэвтэй тунхаглал Брандбургийн Альбертэд хандаж гаргасан. Энэ тунхаглалд:

  • Христийн сүм чуулганууд Папын захиргаанаас гарах.
  • Хүн гагцхүү итгэлээр Бурханы нигүүлслээр аврагдана.
  • Бүх хүмүүс шашин шүтлэг гэхгүйгээр Бурханы өмнө тэгш эрхтэй байна.
  • Европ дахины орнуудын ард түмнээс уламжилж ирсэн шашны хуучин заншлыг Христосын зан үйлтэй холбох ёстой.
  • Европын соёлт орнууд Ариун Библийг үндэстнийхээ хэлээр орчуулж өөрийнхөө хэллэг дээрээ сурах ёстой зэрэг байлаа.

Уг шашны шинэтгэл хийгчдийг тухай үед "Тэрс үзэлтнүүд" гэж нэрлэж байсан бөгөөд энэ нь латин хэлээр Протестант гэсэн үг юм. Реформацийн хөдөлгөөн улам ширүүссээр 1525 онд Тариачны бослого, түүнчлэн Гэгээн Сиэгэ гэгч Папын туслах, удирдагч зэрэг олон хүмүүсийн дэмжлэгээр Лютерийн тунхаглалууд тархсаар байлаа. Энэ бүхэн оргилдоо хүрэхэд Протестант гэх шинэ Христ Итгэлийн урсгал бий болсон юм.

Урсгал

Протестант урсгал нь итгэл бишрэлийн хувьд олон янз байдаг. Дотроо маш олон урсгал болоод хуваагддаг болохоор их ярвигтай. Протестант нь дотроо хэдэн урсгалд хуваагддаг эсэх нь эргэлзээтэй боловч хамрах хүрээний хувьд том гэдэг утгаар нь хувааж болно. Энэ нь:

  • Пресбитериан (Presbyterian)
  • Баптист (Baptist)
  • Лютеран (Lutheran)
  • Методист (Methodist)
  • Пентекост (Pentecost)
  • Харисматик (Charismatic)
  • Адвентист
  • Эвангелион