Jump to content

Перу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
12:58, 1 Арванхоёрдугаар сар 2022-ий байдлаарх Avirmed Batsaikhan (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Бүгд Найрамдах Перу Улс
República del Perú (испани)
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: 
Перугийн байршил
Перугийн байршил
НийслэлЛима (9 сая)
Албан ёсны хэлиспани хэл ба
кечуа, аймара
Угсаатны бүлгүүд
(2011)
60% - местисо
25% - нутгийн уугуул
6% - цагаан арьстан
4% - хар арьстан
5.3% - бусад/тодорхойгүй
Ард түмний нэршилПарагвайнхан
Төр засагНэгдмэл байгууламж,
ерөнхийлөгчийн бүгд
найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Педро Кастильо (2021-)
• Дэд ерөнхийлөгч
Дина Болуарте (2021-)
Хууль тогтоох байгууллагаКонгресс
(1 танхимтай)
Түүх
• Испаниас тусгаарласан
1821-07-28
• Аякучод тулалдан дийлсэн
1824-12-09
• Хүлээн зөвшөөрөгдсөн
1879-08-14
• НҮБ-д гишүүн элссэн
1945-10-31
Газар нутаг
• Нийт
1,285,216 км2 (19)
• Усны эзлэх талбай (%)
0.41 хувь
Хүн ам
• 2022 тооцоо
32,275,736 хүн (45)
• Нягтаршил
23/км2
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
513.715 их наяд $[1] (47)
• Нэг хүнд ноогдох
$15,035[1] (96)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
240.346 их наяд $[1] (52)
• Нэг хүнд ноогдох
$7,034[1] (94)
ОТББИ (2019)41.5[2]
Error: Invalid Gini value
ХХИ (2021)0.762[3]
Error: Invalid HDI value · 84
Мөнгөний нэгжПеругийн соль (PEN)
Цагийн бүсПеругийн цаг (ГЦ-5)
Домэйн нэр.pe

Бүгд Найрамдах Перу Улс хэмээх Перу (исп. Perú) ннь Өмнөд Америкийн өрнөд хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм. Умард талаараа Эквадор, Колумб, дорнод талаараа Бразил, өмнөд талаараа Болив, Чили таван улстай тус тус хиллэж, өрнөд талаараа Номхон далайд өргөн уудам газар нутагтай.

Нутаг дэвсгэрийн хэмжээ дэлхийд 19-р том буюу 1.28 сая хавтгай дөрвөлжин километр байна. Нутгийн баруун эргийн дагуу Андын нуруу байх ба Амазоны сав газрын хэсэг мөн улсын нутагт байснаар уур амьсгалын хуьд эрс тэс өөр өөр байна. Нийт 32 сая хүн оршин амьдарч байгаагаас нийслэл бөгөөд хамгийн том хот Лимад 9 сая хүн оршин суудаг. 1551 онд Лимагийн их сургууль байгуулагдсан нь бүс нутагтаа анхных болно. Хүн амын ихэнх нь местисо (нутгийн индиан-цагаан арьсны холимог) төрлийн хүн байх ба үлдсэн нь Европ, Африк, Азийн гаралтай хүмүүс байна. Үндсэн хэл нь испани байх ба нутгийн уугуул хэл болох кечуа, аймара зэрэг олон хэл мөн албан ёсоор зөвшөөрөгджээ. Хүн амын ихэнх нь христийн шашин, тэр дундаа католик урсгалыг дагадаг. Соёлын энэ олон янз байдал нь дүрслэх урлаг, идээ унд, уран зохиол, дуу хөгжимд тусгалаа олжээ.

1821 онд Перу улс тогтосноо зарлан тунхагласан ба Хосе Франциско де Сан-Мартин, Симон Боливар нарын чөлөөлөгч нар тусгаар тогтнолын төлөө Испанийн даргач нартай байлдаж 1824 онд Аякучогийн тулалдаанд ялснаар тусгаар тогтнолыг бүрнээ олжээ. Дараагийн жилүүдэд улс төр, эдийн засгийн хувьд хөлөө олоход амаргүй байсан ба 1879-1884 онд Номхон далайн дайнд Боливтой холбоолж орсон боловч Чилид ялагджээ. 20-р зуунд дотоодын зөрчил, бослого, төрийн эргэлт үе үе тохиолдсон ба мөн эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал ээлжилж байв. 1990-ээд оноос эхлэн неолиберал эдийн засгийн загвараар хөгжиж байна. 2000-аад онд түүхий эдийн үнийн өсөлт бий болсон ба мөн ядуурал буурчээ.

Перу улс нь төлөөллийн ардчилал бүхий бүгд найрамдах засагтай. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл бөгөөд засаг захиргааны зорилгоор 25 нутагт хуваагддаг. Хүний хөгжлийн индексээр өндөр гэж дүгнэгдэж байна. ДНБ-ийн өсөлт 2017 онд 5.9% байсан нь харьцангуй өндөр өсөлт бөгөөд аж үйлдвэрийн салбарын өсөлт 2018 онд 9.6% байсан нь дэлхийд тэргүүлэх өсөлт юм. Гол салбар нь уул уурхай, аж үйлдвэр, загас агнуур, хөдөө аж ахуй бөгөөд мөн харилцаа холбоо, био технологийн салбар өсч байгаа. Номхон далайн ирвэс хэмээх Мексик, Колумб, Перу, Чили дөрвөн улсын улс төр, эдийн засгийн холбоонд нэгдсэн ба мөн Ази-Номхон далайн хамтын ажилл, Номхон далайн хамтын ажиллагаа, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэгт гишүүнээр элсчээ. НҮБ-д 1945 онд гишүүнээр элссэн.

Түүх

Инкийн соёл иргэншил

Алт, оюуг шитгэн хийсэн моче дайчны дүрс бүхий ээмэг

НТӨ өмнөх 13-р мянганд хамаарах хүн амьдарч байсан өлгий Хуака Приета сууринаас олдож байв. Энэ нутагт усалгааны систем, газар хагалбар зэргийг газар тариаланд ашиглаж, мал аж ахуй, загасны аж ахуй мөн дэлгэрчээ. НТӨ 3000-1800 оны хоорондох дурсгалыг Каралын, Чавын соёл гэх мэтээр үүссэн нутгаар нь нэрлэжээ. Харин НТӨ 1000-200 оны үеийн Куписникийн соёлын үеийн ваар сав дурсгал мөн олдсон ба НТ 100–700 оны үе эрэг дагуу Паракас, Нацка, Вари, Чиму, Моче зэрэг нутаг их хөгжсөнөөс Моче нь маш хөгжсөн нийгэм байжээ.[4] These early developments were followed by archaeological cultures that developed mostly around the coastal and Andean regions throughout Peru. [5] Энд усалтай газар тариалан эрхэлж, боловсронгуй ваар сав, төмөр эдлэл, сүрлэг барилга байгууламжтай байв. Чиму болохоор 1140-1450 онд хэрэмт хоттой байсан ба нийслэл нь өнөөгийн Труяилло орчим байжээ. Титикака нуурын өндөрлөг газарт Тиахуанако соёл оршин байсан ба өнөөгийн Аякучо хот орчим НТ 500-1000 оны хооронд маш том суурин буюу Вари соёл оршин тогтножээ.[6]

15-р зуунд баригдсан Инкийн Мачу Пикчу цайз

15-р зуунд Инк соёл иргэншил хүчирхэгээр оршин тогтнож нийслэл нь Кузкод байв. Кузко нь эхэндээ кечуа хүмүүс байсан бол улс өргөжиж эргэн тойрноо хамарсан гүрэн болжээ. Пачакути хааны үед байлдан дагуулал идэвхжиж түүний хүү Топа Инка Юпанкуйн үед Андын ихэнх газрыг хамааруулсан нь 9-16 сая оршин суугчтай болгожээ. Пачакути хаан бурхнаас илгээгдсэн буюу Нарны бурханы зарилгаар Кузког гайхамшигтайгаар цогцлоон хөгжүүлжээ. 1438-1533 оны хооронд Инк нь өмнө зүгт Чилийн умард хэсэг, умард зүгт Колумбын өмнөд хэсэг, дорнод зүгт Амазоны ширэнгэн ой, өрнөд зүгт Номхон далай хүртэл тэлсэн өргөн уудам газар нутгийг эзэлжээ. Хааныг «Нарны хүү» гэж өргөмжилдөг байв.[7]

Испанийн колони

1532 он Кажамаркийн тулалдаанд Атахуалпаг баривчилж байгаа нь. 1920 онд Хуан Лепиани зурсан зураг

Атахуалпа нь эцгээ өөд болсны дараа эцэг нэгт ах Хуаскарыг байлдан ялсан ба инкийн сүүлийн хаан байх тавилантай байжээ. 1532 онд Франциско Пицаррогоор удирдуулсан Испанийн эзлэн түрэмгийлэгчид чанка, хуанка, канар, чапоя зэрэг индиан овгоор замчлуулан ирж Кажамаркийн тулалдаанд инкийг байлдан дагуулж Атахуалпа хааныг баривчилжээ. Хүчирхэг инкийг буулган авсан нь Испанийн хувьд Өмнөд Америк дахь дайны чухал ололт байсан ба өмнө нь хэд хэд мөргөлдсөний дараа ийнхүү ноёрхлоо тогтоож, Перу колонийг үүсгэн байгуулсан гээд Лимад төвлөжээ. Хамгийн сүүлийн инкийн эсэргүүцэл нь 1572 онд Вилькабамба дахь Инкийн шинэ улсыг даран сөнөөснөөр эцэслэжээ.

Нутгийн индиан хүмүүс шинээр ирж буй колоничлогчидтой аажимдаа нийгэм эдийн засгийн харилцаанд орж шинэ тахал тусаж хүн амын тоо буурчээ.[8] Франциско Толедо захирагч 1570-аад оны үед эндээс алт, мөнгө зэрэг олборлохоор нутгийн индианчуудыг ажлын гол хүч болгосон. Өнөөгийн Болив дахь Потоси болон Перугийн Хуанкавелика нутгууд дахь гол нөөцийг түшиглэн ашигт малтмал олборлох болов. Испанийн худалдааны онгоцууд Акапулкогоор дамжин Перуг Ази-Америкийн худалдааны замд холбож байв. Тухайн үед Панамын захирагч байсан Дон Себастьян Хуртадо де Коркуера нь Филиппинд Замбоанга хотод шинээр суурьшихыг хариуцаж байхдаа Перугийн цэрэг, колоничлогчидыг авчран суулгаж байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.[9]

Лимагийн [христийн] төв дуган 15-17-р зуунд баригдаж байв

Колоничлол гүнзгийрэхийн хэрээр эдийн засгийн харилцаа өргөжиж, мөн дагаад христийн шашин буюу католик урсгал нэвтэрчээ. Кузкогийн Кориканча сүмийн зэргэлдээ католик сүмүүд баригдсан дэлгэрчээ. Португалын колонийн тэлэлт буюу өнөөгийн Бразилын тэлэлтийг Испанийнхан тухайн үед зогсоож дийлээгүй. 18-р зуунд Испанийн хаан ширээ Бурбон урагт шилжсэнээр эдийн засгийн шинэтгэл явуулаад Шинэ Гранадын колонийг Перугийнхаас таслан үүсгэсэн ба колониудад татвар өсгөж дарамталсан ба энэ нь явсаар бослого хөдөлгөөнд өдөөж, нэгэн зууны дараа тусгаар тогтнолын хөдөлгөөн ялах суурь нэгэн шалтгаан болжээ. Перуд байсан соёл дээр колонийн шалтгаанаар ирсэн соёл угсаатны холимог нийгэм бүрдсэн ба нутгийн уугуул иргэдээс 1742 онд Хуан Сантос Атахуалпа, 1780 онд 2-р Тупак Амару нарын бослого нь Испанийн удирдлагын эсрэг боссон гол тэмцэл байв.[10]

Тусгаар Перу

19-р зууны эхэнд Өмнөд Америкийн улсууд тусгаар тогтносны адилаар Перу Испанийн захиргааны эсрэг дайтан ялж тусгаар тогтнов. Перу дахь Испанийн захиргааны хэсэг болох креоло олигархиуд босогчидтой дайтаж байсан ба Ла Платын колонид тусгаар тогтнолын хөдөлгөөн ялснаас 21 хоног болоход Хосе де Сан Мартин цэрэг шинээр элсүүлж Андын цэргийг үүсгэжээ. 1818 онд тэрээр Чилийн жанжин Бернардо О Хиггинстэй нийлж Чилийг чөлөөлж, 1820 онд Перугийн Паракас боомт руу 8 хөлөг онгоц илгээн Писко хотыг эзлээд Хуачод төвлөж Лимагийн Каллао боомтыг бүсэлжээ. Перу нь Испанийн ноёрхлын том түшиц тул Сан Мартин эхлээд дипломат аргаар чөлөөлөхийг зорьж Лима дахь колонийн захирагч руу элч илгээсэнд амжилтгүй болсон. Перугийн колонийн захирагч Хоакин де ла Пасела нь Хосе де ла Сернад үүрэг өгч Лимаг хамгаал гэсэн боловч тэр буцаж ноцон Лимад ирж захирагч болжээ. 1821 оны 7 сарын 12-нд Сан Мартин Лимаг эзэлж 7 сарын 28-нд Перугийн тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж, анхны төрийн далбааны загварыг зохион бүтээсэн түүхтэй. Дээд Перу буюу өнөөгийн Болив нь Симон Боливарыг очтол дахин гурван жил тусгаар тогтнолыг хүлээжээ. Хосе де Сан Мартиныг «Перуг ивээн хамгаалагч» хэмээн өргөмжилсөн.

Симон Боливар Шинэ Гранадаг чөлөөлсөний дараа жил 1822 онд Сан Мартин Боливар нар нь Куакильд хуралдан Перугийн үлдсэн хэсгийг бүрэн чөлөөлөхөөр хэлэлцэж, Боливарт төрийн эрхийг өгчээ. 1824 онд Аякучогийн тулалдаанд Антонио Хосе де Сукретэй нийлэн Испанийн үлэмж хүчнийг ялан дийлснээр Перу болон Дээд Перу (Болив) бүхлээрээ тусгаар тогтнож чаджээ. Тусгаар тогтнолын эхний жилүүд цэргийн эрхтнүүдийн эрх мэдлийн төлөө тэмцэлтэй буюу улс төрийн тогтворгүй байдалтай байв.

1840-1860 онд Перу нь Рамон Кастилья ерөнхийлөгчийн үед улс төрийн тогтвортой байж гуано шувууны экспортоос шалтгаалж улсын орлого нэмэгдэв. 1870-аад улсын сан хоосорч, өрөнд орж, улс төрийн тэмцэл дахин ихэссэн. Төмөр зам барих ажлыг эхлүүлж амжилттай барьсан ч ба энэ нь мөн тухайн үед улсыг дампууруулах шалтгаан болсон. 1879-1884 онд Боливтой эвсэл болон Номхон далайн дайнд оролцсон ч Чилид ялагдаж Атакамын цөл дэх Такна Арика хоёр нутгийг Чилид алджээ. Дайны дараанаас нийгэм улс төрийн шинэчлэл явуулснаар 1900 он болоход улс төр тогтворжисон.

20-р зуун

Дайны дараа Сивилиста («иргэний») намын үед тогтсон тогтвортой байдлы дараа Аугусто Лехия гэх дарангуй удирдагч төрийг барьсан. Лехиягийн үеийг Их хямралын үе ирснээр унагаж Америкийн Ардын Хувьсгалт Эвсэл төр барив. Энэ нам болон элит, цэргийн хүчний нэгдсэн эвсэл хоёрын хооронд дараагийн 30 жилийн тэмцэл өрнөжээ. 1929 онд Чилитэй удаан хэлэлцсэний дараа Такнаг Перу буцаан авчээ. 1941 онд Перу-Эквадорын дайн болж хил тогтоосон ба Колумбтай мөн хилийн маргаан үүсгээд дараа нь эцэслэжээ. 1948 онд цэргийн хүчээр Мануэль Одриа генерал ерөнхийлөгч болж сөрөг хүчнийг ихээр дарав. 1968 онд Фернандо Белунде Терри ерөнхийлөгч болсноор ардчиллын үйл явцыг эхлүүлсэн.

Лавлах холбоос

  1. 1.0 1.1 1.2 1.3 "Peru". International Monetary Fund. Архивласан огноо 17 January 2021. Татаж авсан: 18 January 2020.
  2. "Gini Index". World Bank. Архивласан огноо 7 May 2020. Татаж авсан: 14 July 2021.
  3. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Haas
  5. Cordy-Collins, Alana (1992). "Archaism or Tradition?: The Decapitation Theme in Cupisnique and Moche Iconography". Latin American Antiquity. 3 (3): 206–220. doi:10.2307/971715. JSTOR 971715. S2CID 56406255.
  6. Pre-Inca Cultures Архивлагдсан 3 Арваннэгдүгээр сар 2016 at the Wayback Machine. countrystudies.us.
  7. "The Inca" at the Wayback Machine (archived 10 November 2009) The National Foreign Language Center at the University of Maryland. 29 May 2007. Retrieved 27 July 2014.
  8. Lovell, W. George (1992). "'Heavy Shadows and Black Night': Disease and Depopulation in Colonial Spanish America". Annals of the Association of American Geographers. 82 (3): 426–443. doi:10.1111/j.1467-8306.1992.tb01968.x. JSTOR 2563354.
  9. Lovell, W. George (1992). "'Heavy Shadows and Black Night': Disease and Depopulation in Colonial Spanish America". Annals of the Association of American Geographers. 82 (3): 426–443. doi:10.1111/j.1467-8306.1992.tb01968.x. JSTOR 2563354.
  10. "Túpac Amaru II", Encyclopædia Britannica, <https://www.britannica.com/biography/Tupac-Amaru-II> (retrieved on 10 July 2018)