Jump to content

Бүгд Найрамдах Босни ба Херцеговин Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Босни ба Херцеговин Улс
Republika Bosna i Hercegovina
Република Босна и Херцеговина
1992–1995
Төрийн дуулал: "Jedna si jedina"
"Једна си једина"
(Монгол: "Чи бол цорын ганц юм")
НийслэлСараево
Албан ёсны хэлСерби-Хорват хэл[1]
Ард түмний нэршилБосничууд‎
Төр засагНэгдмэл ноёрхогч намын парламентын бүгд найрамдах улс
Ерөнхийлөгчийн Зөвлөлийн дарга 
• 1992–1996
Алия Изетбегович
Ерөнхий сайд 
• 1992
Юре Пеливан
• 1992–1993
Миле Акмаджич
• 1993–1996
Харис Силайджич
• 1996–1997
Хасан Муратович
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Хурал
Түүхэн эринЮгославын задрал
3 сарын 1, 1992
3 сарын 3, 1992
4 сарын 6, 1992
3 сарын 18, 1994
12 сарын 14, 1995
Мөнгөний нэгжБХ динар
Утасны томьёо+387
Өмнө нь
Дараа нь
Бүгд Найрамдах Социалист Босни ба Херцеговин Улс
ХБНС Югослав улс
Босни ба Херцеговин

Бүгд Найрамдах Босни ба Херцеговин Улс (Сербохорватаар Republika Bosna i Hercegovina/ Република Босна и Херцеговина) нь 1992 оноос 1995 оны хооронд Зүүн Өмнөд Европод оршин тогтносон өнөөгийн Босни ба Херцеговин Улсын өмнөх улс юм.

Тус улс 1992 оны гуравдугаар сарын 1-ний өдөр бүх нийтийн санал асуулга явуулан (Боснийн Сербичүүдийн дийлэнх нь бойкотлосон), 99,4 % нь тусгаар тогтнох саналтай байгааг үндэслэн Югославаас салан тусгаар улс болсноо зарлав.[2] Тусгаар тогтнолыг нь олон улсад хүлээн зөвшөөрсний дараахан буюу 1992 оны дөрөвдүгээр сард Боснийн дайны галыг нэг талаас 1992 оны нэгдүгээр сард байгуулагдсан Бүгд Найрамдах Спрска Улс, нөгөө талаас Боснякчууд болон Хорватчууд засгийн газрын армийн дэмжлэгтэйгээр өдөөв. Бүгд Найрамдах Босни ба Херцеговин Улс нь Дейтоны энхтайвны гэрээнд гарын үсэг зурах хүртэл оршин тогтносон бөгөөд бүгд найрамдах улсын үндсэн хуулийг хүчингүй болгон шинээр холбооны бүгд найрамдах улсыг Босни ба Херцеговины Холбооны Улс болон Бүгд Найрамдах Спрска Улс мөн түүнчлэн Брчко Дистриктийг нэгтгэн байгуулав.

Үндсэн өгүүлэл: Боснийн дайн

1991 оны дундуур Словени ба Хорват Улс Югославаас салан тусгаар тогтнолоо зарласны дараахан Босни ба Херцеговинд ч мөн улс төрийн тогтворгүй байдалд шилжив. Үүнээс үүдэн ялангуяа Боснякчууд тусгаар тогтнохын төлөө байсан бол Югослав дотроо дийлэнх нь байсан боснийн Сербичүүд Босни ба Херцеговиныг Серби Улстай үлдээн харилцаагаа улам лавшруулах хүсэлтэй байв. 1992 оны хоёрдугаар сарын 29-нд болон гуравдугаар сарын 1-нд явагдсан бүх нийтийн санал асуулгыг ихэнх боснийн сербичүүд бойкотлосон бол уг санал хураалтад оролцсон бараг бүх боснякчууд ба хорватчууд тусгаар тогтнохоор саналаа өгчээ. Хариуд нь боснийн сербичүүдийн төлөөлөгчид нь улсын хилийн дотор Сербийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, улсын нийслэлээ Пале хэмээн зарлав.

1992 оны дөрөвдүгээр сарын 17-нд олон улсад тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа Српска Улсын зэвсэгт хүчин улсын дийлэнх хэсгийг өөрсдийн мэдэлд авмагц, орон даяар серби, хорват, босняк цэргүүдийн хооронд мөргөлдөөн болов.

  • Malcolm, Noel. Bosnia A Short History. — New York University Press, 1994. — 340 с. — ISBN 0-8147-5520-8.
  1. "Ustav RBiH.pdf" (PDF). Fondacija Centar za javno pravo. 1993-03-14. Татаж авсан: 2019-03-06. U Republici Bosni i Hercegovini u službenoj upotrebi je srpskohrvatski odnosno hrvatskosrpski jezik ijekavskog izgovora.
  2. Jürgen Elvert (Hrsg.): Der Balkan. Steiner Verlag, Stuttgart 1997, ISBN 3-515-07016-8, S. 256.