Jump to content

Пьер де Кубертэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пьер де Кубертэн

Пьер де Фреди, барон де Куберте́н (франц. Pierre de Frédy, baron de Coubertin) (1863 оны 1 дүгээр сарын 1-нд Парис хотод төрсөн -1937 оны 9 дүгээр сарын 2-нд Женев хотод нас барсан) - францын биеийн тамир спортын болон олон нийтийн зүтгэлтэн, түүхч, сурган хүмүүжүүлэгч. Орчин үеийн Олимпын наадмыг санаачлагч. 1896—1916, 1919—1925 онуудад Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан.


Кубертэн спортыг сурталчлахын тулд олон улсын тэмцээн зохион байгуулах санааг олон жил тээж явсан. Тухайн үед томоохон археологийн үйл ажиллагааны үр дүнд эртний Олимпын наадмын тухай олдоврууд гарч ирж олон нийтийн сонирхол нэмэгдэж байгааг анзаарсан Кубертэн Олимпын наадмыг сэргээх төсөл боловсруулж, 1892 оны 11 дүгээр сарын 25-нд Парисын Их Сургуульд "Олимпизмын сэргэлт" нэртэй Олимпын наадмын тухай илтгэл тавьжээ.

1894 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сорбоннд болсон Их хурал дээр "Олимпын наадмыг сэргээн хөгжүүлэх нь спортын болон олон улсын хувьд давуу талтай гэдэгт эргэлзэхгүй байгаа тул Олимпын наадмыг дахин сэргээ тугай" гэсэн шийдвэр гаргажээ. Мөн Олон улсын олимпын хороо (ОУОХ) байгуулагдаж, Кубертэн ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Тоглолтыг 4 жил тутамд зохион байгуулахаар тогтсон байна. Хэлэлцүүлгийн дараа конгресс Кубертэний найз Деметриус Викеласын орчин үеийн анхны олимпын наадмын залгамж чанарыг илтгэх үүднээс Афин хотод зохион байгуулах саналыг дэмжсэн байна.

Олимпын хорооны ерөнхийлөгчөөр Деметриус Викелас сонгогдов. Эхний Олимпын наадам 1896 оны зун маш амжилттай болсон байна. Олимп дууссаны дараа Кубертэн ОУОХ-ны ерөнхийлөгчийн сул суудалд очжээ.

Пьер де Кубертэн амьдралынхаа эцэс хүртэл ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгч хэвээр байсан. Тэрээр 1937 онд Женевт нас барж, ОУОХ-ны төв байр байрладаг Лозанна хотод оршуулжээ. Түүний зүрхийг тусад нь, эртний Олимп дахь балгасны ойролцоох хөшөөнд оршуулжээ.

де Кубертэний бүтээлүүд:
  • Une Campagne de 21 ans.. Paris: Librairie de l'Éducation Physique. 1908.
  • La Chronique de France (7 vols.). Auxerre and Paris: Lanier. 1900—1906.
  • L'Éducation anglaise en France. Paris: Hachette. 1889.
  • L'Éducation en Angleterre. Paris: Hachette. 1888.
  • Essais de psychologie sportive. Lausanne: Payot. 1913.
  • L'Évolution française sous la Troisième République. Paris: Hachette. 1896.
  • France Since 1814. New York: Macmillan. 1900.
  • La Gymnastique utilitaire. Paris: Alcan. 1905.
  • Histoire universelle (4 vols.). Aix-en-Provence: Société de l’histoire universelle. 1919.
  • Mémoires olympiques. Lausanne: Bureau international de pédagogie sportive. 1931.
  • Notes sur l'éducation publique. Paris: Hachette. 1901.
  • Pages d’histoire contemporaine. Paris: Plon. 1908.
  • Pédagogie sportive. Paris: Crés. 1922.
  • Le Respect Mutuel. Paris: Alean. 1915.
  • Souvenirs d’Amérique et de Grèce. Paris: Hachette. 1897.
  • Universités transatlantiques. Paris: Hachette. 1890.